Үйл явдал

Цааш унших

ПАРИСЫН ОЛИМП УЛААНБААТАРЫН ЦАГААР 13.30 ЦАГТ НЭЭГДЭНЭ

Парист болох зуны XXXIII удаагийн олимпын наадмын нээлт 2024 оны долдугаар сарын 26-ны Баасан гаригт орон нутгийн цагаар 19.30 цагт болно хэмээн Олимпын наадмыг зохион байгуулах хороо гуравдугаар сарын 8-ны өдөр мэдэгдлээ. Франц улс зуны болон өвлийн цагийн хуваарийг мөрддөг бөгөөд өвлийн цагийн хуваарь нь Улаанбаатарын цагтай 7 цагийн зөрүүтэй, харин зуны цагийн хуваарь нь […]

УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ГШХО-ЫН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЛАА

Монголын санхүүгийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх гол төв болсон Санхүү, эдийн засгийн Их сургууль (СЭЗИС) энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн хүрээнд “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаа хийжээ. Судалгааны ажлын үр дүнг 2024 оны гуравдугаар сарын 04-ний өдөр танилцууллаа. Уул уурхайн салбарын […]

“КОМАНДАРМ ШТЕРН” БАРИМТАТ КИНОГ ОРОС, МОНГОЛД НЭГЭН ЗЭРЭГ ҮЗҮҮЛЭВ

Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан баримтат киног Орос, Монголд нэгэн зэрэг үзүүлэв Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский Дом”-д 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Орос, Монголын түүхчид, нийтлэлчид оролцсон цахим уулзалт боллоо. Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан энэхүү уулзалтад ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын (Чита хотын) Улсын Их […]

УЛААНБААТАРТ МИАТ-ИЙГ МУУЛЖ БАЙХ ҮЕД СӨҮЛД НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭХ ШИЙДВЭРТ ХҮРЧЭЭ

Сөүл хотноо хоёр хоног үргэлжилсэн Монголын Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газрын харилцаа, дэд бүтэц, тээврийн яам хоорондын уулзалтаар хоёр улсын хооронд улам бүр өсөн нэмэгдэж байгаа зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Өмнөд Солонгосын Yonhap агентлагийн мэдээлснээр одоо байгаа 5 дээр нэмэн 2 онгоцны буудлаас Монгол руу нислэг хийхээр болжээ. Жежү арлын болон Сөүлээс хойш 150 […]

ТҮҮХЭН ӨНДӨР БУЮУ 535.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШГИЙГ ХУВААРИЛНА

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн 2-3 жилд эрчимтэй тэлж байна. Энэ онд 39 хувьцаат компани ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна. Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) мэдээлснээр 39 хувьцаат компани нийт 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэрлэжээ. Энэ түүхэнд байгаагүй өндөр дүн юм. Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил […]

ЗҮҮН АЙМГУУДАД МӨСӨН ЗУД НҮҮРЛЭЖ, МАЛЫН 3-5% НЬ ХОРОГДООД БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2024.02.19/ Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай байна. Ихэнх аймаг зудын байдал байгаагаас Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын байдалд байна. Төмөр буюу мөсөн зуд гэдэг нь цаг зуурын дулааралт, хүйтрэлтийн улмаас цасны өнгөн […]

СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ РҮҮ ТЭМҮҮЛЖ БУЙ МОНГОЛ-ТУРКИЙН ХАРИЛЦАА

Луу жилийн босгон дээр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Зафер Атеш Эдийн засгийн клубийн сэтгүүлчдийн төлөөлөлтэй /2024.02.06/ уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Ноён Элчин сайд Зафер Атеш Монгол Улсад 2021 оны дөрөвдүгээр сард томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон. Энэ 2024 онд Монгол Улс, БНТУ-ын […]

YANDEX ОРОС ДАХЬ ХӨРӨНГӨӨ $5,2 ТЭРБУМААР ЗАРНА, ГЭХДЭЭ ЮАНИАР

Оросын зах зээлээс хөрөнгөө гаргах, зарах процесс үргэлжилсээр байна. Оросын google гэгддэг технологийн Yandex групп Орос дахь хөрөнгөө 5,2 тэрбум ам.доллараар зарах хэлцэлд хүрснээ Даваа гаригт /2024.02.05/ мэдээллээ. Yandex групп нь Голланд болон Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай анх байгуулагдаж, 1990 оны сүүлээр Оросын зах зээлд маш богино хугацаанд байр сууриа эзэлсэн технологийн компани. 2011 онд […]

НҮҮРСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧДОД ЯМАР ЯЛ ОНООВ?

Жил гарангийн өмнө сүр дуулиантайгаар эхэлж байсан нүүрсний гэх тодотголтой хэргийн шүүх хурал нэгдүгээр сарын 15-нд эхэлж өчигдөр /2024.01.31/ уг хэрэгт татагдсан хүмүүст ял оноосноор өндөрлөлөө. Шүүх хурлыг өнгөрсөн онд хэд хэдэн удаа зарласан ч тэр тоолонд ямар нэг шалтгаанаар хойшилсоор 2024 он гараад эхэлсэн юм. Харин шүүх хурлыг өмгөөлөгчдийн хүсэлтээр хаалттай шүүсэн билээ. Шүүх […]

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ОЛОН ЖИЛ ЯРИГДСАН БАЯЛГИЙН СУУРЬ РЕФОРМЫГ ХИЙХ УЛС ТӨРИЙН ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЧ ЧАДЛАА”

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2024.01.31) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг дор нийтлэв. “Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд […]

МӨНГӨН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ 4.5%-ИАР ТОГТООЛОО

Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэн мөнгөн зээлийн үйл ажиллагаандаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хууль батлах замаар нарийвчилсан зохицуулалтуудыг хийх бодлогыг барьж байна. Зохицуулалтын ил […]

ГЕРМАНЫ БАРУУНТНУУДЫН НУУЦ УУЛЗАЛТААР ЦАГААЧДЫГ ГАРГАХ ТУХАЙ ЯРИГДЖЭЭ

Германы баруун чигийн үзэл баримтлалтай улстөрчид өнгөрсөн арваннэгдүгээр сард нууц уулзалт зохион байгуулж, Германд байгаа хэдэн сая цагаачдыг нутгаасаа гаргах тухай хэлэлцсэн мэдээллийг Correctiv энэ долоо хоногт ил болголоо. Баруунтнуудын төлөвлөгөөнд зөвхөн цагаачид төдийгүй герман иргэдийг хамруулах тухай хөндөгдсөн нь Германы нийгмийг цочроож, либерал ардчилсан нийгэм аюулд орлоо гэсэн мессежүүд гарч эхэлжээ. Correctiv-ийн мэдээлснээр уулзалт […]