Улс төр

7-р сарын 29: Анхны ардчилсан сонгуулийн өдөр

Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгуулийг 1990 оны 7-р сарын 29-ний өдөр зохион байгуулсан. 1990 оны 7-р сарын 29-ний өдөр Монголын ард түмэн анх удаа олон намын өрсөлдөөн, иргэдийн чөлөөт сонголтод тулгуурласан ардчилсан, ил тод сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурлын 430 депутатыг сонгосон билээ. Энэхүү түүхэн сонгууль нь Монгол Улс […]

Харилцааны “Алтан үе”-ийг эхлүүлж байгаа Монгол Улс, БНСУ-ын гаргасан хамтарсан тунхаглал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 7-р сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Төрийн тэргүүн нар Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцлоо. БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа болсон төрийн […]

МАН, АН хоёр нам энэ онд тус бүр ₮2 тэрбумын санхүүжилт авна

Сонгуулийн ерөнхий хороо 2026 оны 7-р сарын 6-ны өдөр хуралдаж, улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоожээ. Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгодог бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Сонгуулийн төв байгууллага энэ […]

АНУ-ын Элчин сайд Буанган: “Өнгөц засвар”, “шархны наалт” төдийгөөс давж сэтгэх хэрэгтэй

МАН-ын гишүүдийн боловсруулсан Бизнесийн эрх чөлөөний тухай, АН-ын гишүүдийн боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиудыг нэгтгэн хэлэлцэхээр боллоо. Хоёр хуулийн төсөл өөр өөрийн онцлох үзэл баримтлал, зохицуулалттай боловч гол үзэл санаа нь төр бизнесийн аливаа харилцааг хориглохгүй гэсэн шугаман дээр огтлолцож буйгаараа бизнес эрхлэгчдэд ихээхэн найдвар төрүүлж байна. Монгол Улсын бизнесийн орчин хүндэрч, бизнес […]

Олон жил хүлээсэн тэтгэврийн шинэчлэл эцэст нь хийгдэхээр боллоо

Олон жилийн турш шийдэл шаардаж байсан ахмадуудын тэтгэвэр болон нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлтийг тусгасан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг УИХ-ын Баасан гаригийн (2026.06.12) нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Ялгавартай тогтоогдож буй тэтгэврийн зөрүүг арилгаж, олон жил, тогтвортой НДШ төлсөн нь илүү өндөр тэтгэвэр тогтоолгох […]

БНМАУ-ын үеийн хуулийг хүчингүй болгосноор дахин БЭТ томилогдохгүй

Өнгөрсөн тогтолцооны үеийн хуулиар бизнесийн харилцааг зохицуулж байсан гажуудал засагдлаа. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өргөн барьсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийг парламент өнгөрсөн Баасан гаригт (2026.06.05) хэлэлцэн баталлаа. 1991 онд батлагдсан энэхүү хуулийг 1992 оны Үндсэн хууль батлагдасаны дараахан нэг удаа хэрэглэснээс хойш мартсан байж байгаад 2019 оноос хойш өнгөрсөн […]

Фракциудын эв нэгдлийг хангахгүйгээр О.Цогтгэрэл АН-ыг авч явж чадахгүй

2024 оны сонгуулиар 42 суудалтай болсон АН өнгөрсөн долоо хоногт ээлжит их хурлаа “Степпе Арена”-д хуралдуулж, шинэ ҮБХ-гоо бүрдүүлсэн. Их хурлын маргааш өдөр Төрийн ордонд хуралдсан ҮБХ намын дэд дарга, ЕНБД-аа сонгох ёстой байсан ч чадсангүй тарлаа. Шинэ ҮБХ нь хуралдаж байх үед Онц их хурлын шийдвэрийг эсэргүүцсэн хэсэг хүн Соёлын төв өргөөнд Онц их […]

Х.Нямбаатарын цоллосон “террорист”-ууд юу хүсч байна вэ?

Тэд бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй, Туулын эко системийг хамгаалахыг хүссэн, газраа зарж дууссан хотын дарга нар голоо зарахыг эсэргүүцсэн. Ардчилсан нийгэмд төрийн аливаа шийдвэр, үйл хөдлөлийн талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлж, харилцан мэтгэлцэх замаар зөв, бурууг олох нь эрүүл хэвийн үзэгдэл. Хэрэв ийм арга замыг буруутгаж, нухчин дарахыг хүсч байгаа бол энэ ардчиллын эсрэг үйлдэл […]

Баялгийн луйврыг таслан зогсоох нь Б.Энхбаярын гол ажил

“Нүүрсний сонсгол”-ын үеэр эрх мэдэл бүхий хүмүүс өргөн цар хүрээтэй схемээр зохион байгуулалттайгаар улс орныг тонон дээрэмдэж байсныг тэрбээр илрүүлсэн. УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаяр 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн […]

Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулсан тухай УИХ-ын 95 дугаар тогтоол 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр батлагдсан. УИХ энэхүү тогтоолыг батлахдаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хуулийн 43-ийн 1, 70-ын 1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндсэн хуулийн Цэцэд тогтоол батлагдсанаас хойш 4 цагийн дараа гомдол гаргасан. Үндсэн […]

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн бүрэн эх: “Тогтоолд хориг тавих тухай Монгол Улсын Их Хурлаас […]

126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТЫГ 4 НАМ, 1 ЭВСЭЛ БҮРДҮҮЛЛЭЭ

126 гишүүнтэй Монголын анхны парламентын бүрэлдэхүүнийг сонгох сонгууль өнгөрсөн Баасан гариг буюу 2024 оны долдугаар сарын 28-ны өдөр явагдаж өндөрлөлөө. Санал авсан өдрийн шөнө санал хураах машины дүнгээр ерөнхийдөө урьдчилсан дүн гарч, сонгуульд амжилттай оролцсон намуудын дарга нар мэдэгдэл хийцгээсэн. Гэхдээ өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, машинаар тоолсон дүнгийн зэрэгцээ, сонгуулийн бүх хэсгийн […]