СОНГУУЛЬ-2024: ЗУРГАДУГААР САРЫН 28-НЫ БААСАН ГАРИГТ САНАЛ ХУРААНА
Ирэх 2024 онд явагдах УИХ-ын ээлжит IX удаагийн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-ны Баасан гаригт явуулах УИХ-ын тогтоолыг өнөөдөр /2023.12.28/ баталлаа. 2024 оны сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад онцлогтой явагдана. 2023 оны зургадугаар сард Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр парламентын сонгуулийг мажоритар болон пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явуулах, УИХ-ын гишүүдийн тоог 76-гаас нэмэгдүүлэн 126 болгосон юм. […]












