Өнцөг

Цааш унших

Хилийн хоригийн шинэ журмыг Хятад мөрдөж эхэллээ

Хятад улсын хилээр зорчих шинэ журам 9-р сарын 15-ны Мягмар гаригаас мөрдөгдөж эхэллээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой гэсэн тайлбартай энэхүү шинэ журмаар БНХАУ-ын хилээр нэвтрэх болон гарах хяналт шалгалтыг илүү чангатгаж, хориг тавих юм. Ингэхдээ дотоодын болон гад…

Үртэс ч үгүй улс үйлдвэрлэл явуулж байхад ордтой Монгол ухаж ч чадахгүй байгаа нь тэнэглэл

УИХ-ын хэлэлцэж байгаа Ашигт малтмалын тухай хуульд цоо шинээр орж байгаа нэг зүйл нь чухал ашигт малтмал юм. Газрын ховор элемент ч гэж бас хэлдэг энэхүү бүтээгдэхүүний нөөцтэй, олборлоод, үйлдвэрлэж чаддаг улс ойрын жилдээ ашиг, орлогын хувьд хотойхгүй байхаар байгаа билээ. Алт, нефтийн төлөө хошуурцгааж байсан дэлхий одоо газрын ховрын төлөө хошуурцгааж байна. Өнөөдрийн […]

“Рио Тинто”-гийн ОТ-гоос авч байсан менежмэнтийн төлбөрийг ингэж бууруулсан

Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах хэлэлцээг төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той хийж, эхний амжилтад хүрсэн нь менежмэнтийн төлбөрийг 50% бууруулсан явдал байсан. “Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнг гаргаж чадлаа” хэмээн 5-р сарын 19-ний өдөр Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэж байсан. Энэхүү тохиролцоогоор менежмэнтийн төлбөрийн зардал $2.2 тэрбумаар […]

Ирэх оны төсвийг 2 их наядаар тэлэх УИХ-ын гишүүдийн дур зоргын жагсаалт

15.3 их наядын хөгжлийн төлөвлөгөөг 2.9 их наядаар нэмэгдүүлэхээр УИХ-ын гишүүд шахамдуулж байна. 2026 оны улсын төсвийг 32 их наяд, Улаанбаатар хотын төсвийг 5 их наядаар баталсан. Их наядаар батлагдаж байгаа улс, нийслэлийн төсвийг дагаад хулгайн мөнгөний хэмжээ ч их наядаар яригдах болсон. Нэг үгээр хэлбэл, улстөрчдийн амнаас гарч байгаа тоо аманд багтахаа байж, “ […]

Банкны салбарын нийт эх үүсвэрийн 19%-ийг гадаад зах зээлээс татсан бонд болон зээл бүрдүүлж байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 4-р сарын 28-ны өдрийн хуралдаанаар банкуудын гадаад зах зээлээс 2026 оны 10-р сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн үлдэгдлийн 25%-тай тэнцэх дүнг Заавал байлгах нөөцөд (ЗБН) тооцох эх үүсвэрт хамруулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, өмнө нь 360 хоногоос […]

Сошиал хэрэглээг зохицуулах 2 хуулийн төсөлд санал авч эхэллээ

Нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахтай холбоотой хоёр хуулийн төсөлд иргэдээс санал аваад эхэлжээ. Эхнийх нь УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгийн боловсруулсан Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай, хоёр дахь УИХ-ын гишүүн П.Наранбаярын боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль. Сошиал сүлжээ нь ус, хоол хүнсний нэгэн адил эдүгээ дэлхийн хүн амын өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болон хувирчээ. Сайн […]

Зах зээлийн зарчмыг эвдсэн үйлдлийн гор нь өнөөдрийн махны үнэ боллоо

Өнгөрсөн 4-р сарын улсын болон Улаанбаатар хотын инфляц 10.1%-д хүрч 3 нэгжээр огцом нэмэгдлээ. Өмнөх 3-р сард энэ үзүүлэлт 7.4% байсан юм. Ингэснээр сүүлийн гурван жилд нэг оронтой тоонд хадгалагдаж байсан инфляц хоёр оронтой тоо руу шилжлээ. Үндэсний Статистикийн хорооноос өнгөрсөн Баасан гаригт мэдээлснээр инфляцын 53.1%-ийг хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дангаараа бүрдүүлжээ. Тэр дундаа […]

30 жилийн хугацаанд улстөрчдийн “гүтгэх” заалтад зарласан хайр бөхсөнгүй

Сэтгүүлчид, улстөрчдийн дунд “гүтгэх” гэдэг заалтыг хэрхэх талаарх хэрүүлийн алим дахин босч ирлээ. Урьдын адил сэтгүүлчид нь энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулахыг эсэргүүцэж, улстөрчид нь Эрүүгийн хуульд суулгаж өгөх гэж зүтгэсэн хэвээр. Гүтгэх, доромжлох гэсэн заалт нь социализмын үеэс Эрүүгийн хуульд байсан зохицуулалт бөгөөд Монгол Улсад хэвлэл нийтлэх эрх чөлөөг хуулиар тунхагласнаас хойш энэхүү зохицуулалт […]

2026 оны өвөл цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ

Энэ 2026 онд шинээр хоёр эх үүсвэр ажиллаж эхлэх ч гэлээ өвлийн ид оргил ачааллыг давахад 150 МВ-ын эрчим хүч сох дутна, тиймээс үүнийг цахилгаан хязгаарлаж байж л давахаас өөр арга байхгүйг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлж байна. “Бодит үнэнийг эртхэн хэлэх ёстой. Монгол Улсын хувьд хамгийн хэцүү гэж хэлж болохоор өвөл болно. Өвлийн улиралд […]

Минигээ алгасч мега төсөл хэрэгжүүлэх Монголын синдром

Хотын даргын хамгийн амжилттай хэрэгжсэн мега төсөл нь Сүхбаатарын талбай дээрх хоолны том асар юм. 2024 оноос хойш нийслэл Улаанбаатар хотын төсөв жил бүр 30 орчим хувиар өсч иржээ. Энэ 2026 оны нийслэлийн төсвийг анх НИТХ нь 5 их наядад баталсан боловч төд удалгүй тодотгон 6.5 их наядад хүргэсэн нь Монгол Улсын төсвийн гуравны нэгтэй […]