Уул уурхай

Оюутолгой: Чулуулгийн нурангид өртсөн 15 ажилтны 2 нь Улаанбаатарт эмчлүүлж байна

Оюутолгой уурхайд гарсан үйлдвэрийн осолд өртсөн 15 ажилтны 2 нь Улаанбаатар хотод эмчлүүлж, бусад 13 нь эмчийн хяналтаас гарсан хэмээн “Оюутолгой” компани 10-р сарын 30-ны өдөр мэдээллээ. Эмчлүүлж буй 2 ажилтны гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй гэжээ. Энэхүү осол нь чичирхийллийн улмаас чулуулаг нурсанаас үүдэлтэй гарчээ. АҮЭБЯ-наас мэдээлснээр “Оюутолгой” компанийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай […]

Jade Gas-ийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төсөл амжилттай урагшилж байна

Хятадын компаниудтай хийж буй 1.1 тэрбум австрали долларын дүнтэй хамтын ажиллагааны хэлцэл амжилттай болбол ирэх 2027 онд үйлдвэрлэлийн өрөмдлөгөө эхлүүлнэ хэмээн Jade Gas Holdings компани мэдэгдлээ. Ирэх 9-р сард багтаан санхүүжилтийн эцсийн гэрээ байгуулбал Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлэх ажээ. Хятадын “PT Beijing Energy Linking”, “PetroChina”, […]

Оюутолгойн ашиглалтад оруулсан шинэ дэд бүтцээр Хятадаас эрчим хүч импортолно

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дэмжих, улам бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж 2026 оны 8-р сарын 3-ны өдөр ашиглалтад орлоо. “Оюутолгой” компанийн санхүүжилтээр баригдсан энэхүү байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний систем Өвөр Монголын өөртөө засах орон (ӨМӨЗО)-ны эрчим хүчний системтэй […]

“Эрдэнэс критикал минералс”-ийн нэрийг яагаад солив?

Хайлуур жонш, төмрийн хүдэр, алт, хайрга, дайрга олборлон баяжуулж, экспортод гаргадаг “Монголросцветмет” компанийн нэрийг өнгөрсөн 2025 оны 2-р сард “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчилсөн. Харин жил хагасын дараа хуучин нэрийг буцаан өгөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засгийн үед гаргасан хэд хэдэн шийдвэрийг Н.Учралын Засгийн газар ийнхүү цуцалж байгаагийн нэг […]

Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт: Онцлох зохицуулалтууд

2014 оноос хойш парламентын босго давж чадахгүй байсан Ашигт малтмалын тухай хууль өргөн баригдаж УИХ хэлэлцэгдэж байна. Хуульд өөрчлөлт оруулах 1500 орчим санал ирсэний 800 гаруй нь иргэдийн санал байжээ. Хуульд хийсэн дүн шинжилгээгээр 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байгааг илрүүлсэн бөгөөд эдийн засаг, нийгмийн амьдралын өөрчлөлтийн хурдад Ашигт малтмалын хуулийг нийцүүлэх юм. Хайгуулын […]

“Халзан бүрэгтэй” орд бүтээгдэхүүний дээжээ хүлээн авлаа

“Халзан бүрэгтэй” төслийн баяжуулалтын технологийн туршилт, судалгааны ажил 90 гаруй хувьтайгаар амжилттай үргэлжилж байгааг төслийн баг мэдээллээ. Халзан бүрэгтэй ордод Монгол орны газрын ховор элементийн нийт нөөцийн 40% агуулагддаг бөгөөд судалгааны ажил хамгийн ахицтай урагшилж буй төсөл юм. Тус ордын чулуулгаас эцсийн бүтээгдэхүүн боловсруулахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн бага байх аргыг судлах зорилготой […]

Монгол Улс анх удаа байгалийн хийн нөөцийг баталгаажуулав

Jade Gas Holdings компанийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авлаа. Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдсан анхны тохиолдол болж байна. Бүртгэгдсэн нөөцийн талбай нь тус компанийн “Улаан нуур” төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв-ыг хамарч байгааг […]

Ажлаа аваад 3 сар болж байгаа С.Мөнхсүх захирал анхны тайлангаа танилцууллаа

Нэгдүгээр улирлын ажлаа “Ерөнхийдөө онцсайн” хэмээн дүгнэж байна. Өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад Рио Тинто группийн олборлосон зэс 9%-иар өссөн нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт төлөвлөгөөний дагуу эрчимжсэнтэй холбоотой хэмээн Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт өнгөрсөн долоо хоногт хэвлэлд мэдэгдсэн. 2025 оны сүүлээр үйлдвэрийн суурь дэд бүтцүүдийн бүтээн байгуулалт дууссан, хүдрийн агуулга өндөр […]

Г.Дамдинням: Рио Тинтотой хийж буй хэлэлцээр амжилттай явж байна

Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслөөс хүртэх Монголын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эхлүүлсэн. Оюутолгой бол Монголд орж ирсэн гуравдагч хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт. Эсэргүүцэл, зөвшилцөл, тэмцлийн дундуур туучсаар Монгол Улсын Засгийн газар 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 17 жилийн өмнө байгуулсан энэхүү гэрээ хэрэгжих шатандаа олон асуудлыг дагуулсаар өнөөг хүрлээ. Ялангуяа төслийн санхүүжилтын загвар нь […]

Өвөр Монгол “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлээд 5000 хоножээ

2013 оноос хойш “Оюутолгой” ХХК Өвөр Монголын Эрчим хүчний группт нийтдээ $1.7 тэрбум төлжээ. Энэ мөнгө Монголдоо үлдэж болох байсан. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Шен Минжуан өчигдөр сошиал хуудсандаа “БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим хүчний групп нь Оюутолгой уурхайд 5000 хоногийн турш аюулгүй, тасралтгүй цахилгаан эрчим хүч нийлүүлсэнд баяр хүргэе. Эрчим […]

Рио Тинтогийн нэхэмжлэлийг Оросын шүүх хүлээж авсангүй

Эрх зүйн хувьд “Русал-ын хүсэл биелэгдэх магадлал бараг байхгүй ч оросууд хэд хэдэн угсраа нүүдэл хийхээр төлөвлөсөн гэсэн сэжиг төрүүлж байгаа юм. Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компани Рио Тинто-гоос 100 гаруй тэрбум рубль нэхэмжилсэнийг ОХУ-ын Калининград хотын Арбитрын шүүх өнгөрсөн 2025 оны 12-р сард хэлэлцээд “Русал”-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Рио Тинто шүүхийн шийдвэрийг үл […]

Зэс тойрсон сайн мэдээнүүд 2026 оны стратегийг тодорхойлно

2035 он гэхэд одоо хэрэглэж байгаагаас 10 сая тонноор илүү их зэс хэрэглэх бөгөөд энэ нь одоогийн үйлдвэрлэлийг 40%-иар нэмэгдүүлнэ гэсэн үг. Ихээхэн найдлага тавьж байсан нүүрсний үнэ буурч, гал алдаж магадгүй байтал зэсийн үнэ 2025 онд өссөн нь муу хүний заяа завагт гэдэг л боллоо. Өнгөрсөн 2025 оны эхэнд зэсийн үнэ тонн нь дунджаар […]