Үйл явдал

Цааш унших

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШИНЭ УДИРДЛАГА ШИНЭ СТРАТЕГИ, ШИНЭ СОЁЛООР АЖИЛЛАНА

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, импортыг орлор, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор 2011 оны тавдугаар сард байгуулагдаж байсан Хөгжлийн банк улстөрчид-бизнесийн бүлэглэлийнхний гарын тоглоом болон хувирсан гунигтай түүхтэй. Ариун зорилгоор баталсан хууль тогтоомж, тогтоол шийдвэр хэрэгжих шатандаа гууль болон хувирдгийн тод […]

ЕАЭЗХ-ТОЙ БАЙГУУЛАХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ГЭРЭЭНД БАГТСАН 375 БАРААНЫ ЖАГСААЛТ

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа (2024.12.18) Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээг зурахаа түр хойшлууллаа. Засгийн газрын Хэвлэлийн албаны албан мэдээнд энэ тухай дурдагдаагүй ч хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр Шадар сайд С.Амарсайханы ийнхүү мэдэгдсэн бөгөөд Монголын хувийн хэвшлийн ААН, компаниудын хүсэлтэд үндэслэн ийм шийдвэр гаргасан […]

МОНГОЛ ХЭЛИЙГ МЭДЭХГҮЙГЭЭР ТҮРЭГИЙН ТҮҮХИЙГ СУДЛАХ БОЛОМЖГҮЙ

Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын төлөөлөгчид Туркийн “Мармара групп” сангийн урилгаар Турк улсад ажлын айлчлал хийж байна. “Мармара групп” сангийн ерөнхийлөгч Аккан Суверийг Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын дээд шагнал “Энхийн Алтан-Од”-оор шагнасныг Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр 2024 оны наймдугаар сарын 5-ны өдөр гардуулан өглөө. Түрэгийн түүхийг монгол хэлийг мэдэхгүйгээр судлах […]

126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТЫГ 4 НАМ, 1 ЭВСЭЛ БҮРДҮҮЛЛЭЭ

126 гишүүнтэй Монголын анхны парламентын бүрэлдэхүүнийг сонгох сонгууль өнгөрсөн Баасан гариг буюу 2024 оны долдугаар сарын 28-ны өдөр явагдаж өндөрлөлөө. Санал авсан өдрийн шөнө санал хураах машины дүнгээр ерөнхийдөө урьдчилсан дүн гарч, сонгуульд амжилттай оролцсон намуудын дарга нар мэдэгдэл хийцгээсэн. Гэхдээ өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, машинаар тоолсон дүнгийн зэрэгцээ, сонгуулийн бүх хэсгийн […]

ХАН-УУЛЫН НЭГ МАНДАТ 58,486 СОНГОГЧТОЙ ДҮЙНЭ

Улсын бүртгэлийн газрын мэдээгээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 2 сая 238 мянга 360 сонгогч санал өгнө. Энэ удаагийн сонгууль нь анх удаа 126 гишүүнийг сонгоно. Мөн томсгосон тойргоор, мажоритар болон пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явагдах онцлогтой. Монгол Улсыг нийт 13 тойрогт хуваасан бөгөөд тойргоос 78 гишүүн сонгогдож, үлдсэн 48-ыг намын жагсаалтаар сонгох юм. Нэг […]

ОРОСЫН ХИЙГ ДОТООДЫНХ НЬ ҮНЭЭР АВАХ НӨХЦӨЛИЙГ ХЯТАД ТУЛГАЖЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 5-р сарын 8-нд тангаргаа өргөөд 7 хоногийн дараа Хятадад айлчилсан. Айлчлалынхаа өмнөхөн Хятадын үндэсний мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагаа хоёр улсын харилцаа түүхэндээ байгаагүй дээд түвшинд байгааг Путин онцолсон. Украины асуудлаас үүдэн барууны улс төр, эдийн засгийн хавчлагад орсон Путины хувьд олон улсын тавцанд Хятадын түншлэл амьсгалах нэг цонх нь болж […]

Н.НОМТОЙБАЯР ТЭРГҮҮТЭЙ 154 ХҮН 2 ӨДРИЙН ДОТОР ЗӨРЧЛӨӨ АРИЛГАВАЛ СЕХ БҮРТГЭНЭ

Сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 19 нам, 2 эвслээс нийт 1416 хүн нэрээ СЕХ-нд мэдүүлсэн. Эдгээр 1416-гийн 985 нь тойрогт, 385 нь намын жагсаалтаар, 46 нь бие даан өрсөлдөх юм. СЕХ 2024.05.30-ны өдрийн хуралдаанаар ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд, нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, […]

ЖИЛИЙН ДОТОР 2 ДАХИА БЭЭЖИНД АЙЛЧИЛЖ БАЙГАА ПУТИНЫ ЗОРИЛГО ХЭВЭЭРЭЭ

Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш 8 хоногийн дараа анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. Путины онгоц Москвагийн цагаар 5-р сарын 15-ны шөнө Бээжинд (Бээжингийн цагаар 16-ны өдрийн өглөө эрт) газарджээ. Монголын хөрш хоёр орны тэргүүн нарын харилцан айлчлал тун ойр давтамжтай байна. Путин өнгөрсөн 2023 оны 10-р сард Бээжинд айлчилсан бол Ши Жиньпин […]

ЯЛАЛТЫН БАЯРЫГ УЛААНБААТАРТ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Аугаа их эх орны дайны ялалтын 79 жилийн ойг өнөөдөр (2024.05.09) тэмдэглэж байна. Ялалтын баярыг тохиолдуулан Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө болон ЗХУ-ын гарамгай жанжин, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болов. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын БХЯ-ны төлөөлөл болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков оролцлоо. Ёслолын ажиллагааг цэргийн […]

ОХУ-Д “МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ 7 ХОНОГ” АЯНААР ЯМАР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОГДОВ?

ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ “ОХУ-д Монгол Улсыг сурталчлах 7 хоногийн аян”-ыг 2024 оны дөрөвдүгээр сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулж, олон талын арга хэмжээг зохион байгуулжээ. 2024 оны 4-р сарын 24-ны өдөр Монгол Улсын ЭСЯ-ны Номын сангийн дэргэдэх Оюутны хөгжлийн төвд “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний орон зай: Төв Еврази дахь Орос, Монгол” сэдэвт дугуй […]

ErdemAI МОНГОЛЧУУДЫГ ОЮУН УХААНЫ ШИНЭ ЭРИНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Хоёр жилийн өмнө буюу 2022 оны 12-р сард ChatGPT гарч ирснээс хойш дэлхий даяар хиймэл оюун ухаант системүүдийн хэрэглээний чанар тасралтгүй сайжирсаар байгаа билээ. AI систем, программ, хэрэгслүүд бидний ажилд туслах, хөнгөвчлөх, хурдасгах шинэ эрин үе ирээд байна. АНУ төдийгүй олон улс хиймэл оюун ухаант системүүдийг ашиглан, өмнө нь 10 хүнтэй баг хийдэг байсан ажлыг […]

СҮҮЛЧИЙН 76-ГИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

76 гишүүнтэй парламентын сүүлчийн чуулган өнөөдөр /2024.03.15/ нээгдлээ. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын эрх барих дээд байгууллага болох УИХ 76 мандаттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин өнгөрсөн 2023 онд МАН-ын үнэмлэхүй олонхи бүхий УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж мандатын тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Энэ дагуу 126 мандаттай УИХ-ыг Монголын сонгогчид ирэх зургадугаар […]