Эдийн засаг

Монголд бизнес эрхлэхэд юу саад болж байна вэ?

Бизнес эрхлэх орчин улам бүр доройтож, бизнес эрхлэгчидцөхөрч мохох хандлагатай болсоор байна. Хэрвээ бизнес эрхлэх орчноо сайжруулж, хувийн хэвшилд амьдрах орон зай гаргаж өгөхгүй бол төр давамгайлсан соц үе рүүгээ буцах болно.

Хөнгөлөлттэй зээлийн ээлжит дуулиан, энэ удаад аялал жуулчлалын салбар

1990 оноос өмнөх Монголын эдийн засаг бүхэлдээ татаасынх байсан. Татаас гэдэг нь өөрөө өөрийгөө аваад явчих бядгүйгээс хэн нэгнээс мөнгөн тусламж авна гэсэн үг. Нийгэм солигдсоноос хойш Монголын эдийн засаг бүхэлдээ бүтцийн шинэчлэлтэд орж, татаасаар амьдарч байсан бүхий л үйлдвэр, аж ахуйн газрууд амиа авч явах тэнхэлгүй болсныг их хувьчлалын хөтөлбөрөөр хувьд шилжүүлсэн. Ингэж хувьд […]

Г.Дамдинням сайдад дуулгах сайн мэдээ

Хоёр гартаа түлшний канистер барьж, үс нь арзайж сэгсийн халтардсан зургаа Г.Дамдинням сайд сошиал сүлжээнд “Амралтын өдрийн мэндээ! Хөгжилтэй зураг ирүүлжээ. Өрвийж зүтгээд бензин, дизель олоод барьцан. Бас яахав кофе бариулчихсан байгаа юм” гэсэн тайлбартайгаар шэйрлэсэн нь cool байлаа. Монголчуудыгаа гал алдуулчихгүйн төлөө сайдын албаа авснаас хойш Москва руу гүйдэлтэй болсон Г.Дамдинням сайдын зүтгэлийг Ормузын […]

Ирэх намрын бодит байдал: Үнийн өсөлт

Ирэх намар цахилгаан, дулаан, түлш шатахуун, дизель гэсэн өдөр тутмын амьжиргааны суурь үнэ нэмэгдэх нь тодорхой болсон. Иргэдэд ирэх ачааллыг багасгах үүднээс цахилгааны үнийг огцом биш, шатлалтай нэмэгдүүлнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн болоод хариуцсан сайд нь хэллээ. Шилжилтийн үеийн цахилгааныг олон цагаар тасалдаг байдлыг мартчихаад байсан нь өнгөрсөн өвлөөс эргэн сэргэсэн. Эрчим хүчний салбарыг ашигт […]

НӨАТ, АМНАТ, НДШ-ийн дорвитой өөрчлөлтийг хүлээж байна

УИХ-ын даргын суудлаас Ерөнхий сайдын суудал руу сэлгэн суусан Н.Учралын амалж буй эдийн засгийн өөрчлөлтүүдийг иргэд болоод бизнесийн орчныхон хүлээсээр байна. Өмнөх Засгийн газрын УИХ-д өргөн мэдүүлээд байсан Татварын багц хуулийн төслийг эргүүлэн татаж шинэ хувилбарыг төсвийн …

Гурвын улсын Эдийн засгийн коридор яст мэлхийн хурдаар урагшилж байна

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг Лхагва гаригт (2026.04.15) хүлээн авч уулзах үеэрээ Монгол, Орос, Хятад гурван Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн стратегийн ач холбогдлыг онцолж, гурван улсын хамтын ажиллагааны энэхүү чухал механизмыг идэвхжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр нягт […]

Оросуудын тулгалт: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр

Газрын тосны бүтээгдэхүүний болон Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг оросууд хамтад зүтгүүлж, Монголыг аргагүй байдалд оруулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд Монголд айлчлах үеэр байгуулагдсан Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколын төслийг УИХ хэлэлцэж байна. Энэхүү өөрчлөлтийг Оросын тал зөвшөөрч […]

30 жил хөгжүүлсэн Чөлөөт бүсэд зөвхөн архи зардаг

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 30 гаруй жил ярьж буй хэдэн сэдэв бий. Тэдний нэг нь Чөлөөт бүс юм. Мэдээж өнгөрсөн 30 жилийн хугацаанд үе үеийн УИХ, Засгийн газрын эрхтэн дархтанууд энд тэндхийн Чөлөөт бүсийг очиж үзэн туршлага судалсан. 2001 онд Чөлөөт бүсийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу 4 газар Чөлөөт […]

Трампын “хар хун”-гийн нөлөөгөөр Монголд шатахуун, дизелийн түлшний үнэ нэмэгдэнэ

Монголын зах зээл дэх түлш, шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026.03.23-нд мэдээллээ. АНУ, Израил хамтран Ираны дайныг эхлүүлээд бараг нэг сар болох гэж байна. Дайн эхэлсэн 2-р сарын 28-ны өдөр энэ дайн 4 өдрийн дараа дуусна гэж байсан бол ийнхүү 4 дэх долоо хоног руугаа орж, энэ дайнаас […]

Уул уурхай, худалдаа, үйлчилгээ голлосон эдийн засгийн загвартай болж байна

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож чадаагүй явдал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргэж байна хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэжээ. 2025 онд эдийн засаг 6.8 хувийн урьдчилсан гүйцэтгэлтэй гарсан нь сайн үзүүлэлт боловч энэ үзүүлэлтийг цаашид хэрхэн хадгалах вэ гэдэг илүүтэй санаа зовоож байна. Урьдчилсан гүйцэтгэлээр 2026 оны […]

Данзангийн сүнсийг амирлуулах Н.Учралын эдийн засгийн шинэчлэлүүд

Монгол Ардын нам 105 жилийн дараа намын анхны дарга Солийн Данзангийн тунхаглаж байсан эдийн засгийн бодлогыг тунхаглалаа. Ингэснээр хилсээр буудуулан хөнөөгдсөн Данзангийн сүнс амирлаж, зандан модон ширээнийх нь өр төлөгдөх нь. Ням гаригт тэмдэглэсэн намынхаа 105 жилийн ойгоос хоёр хоногийн өмнө хуралдсан Бага хурлын хуралдаанд шинэ дарга Н.Учрал тавьсан илтгэлээрээ улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн […]

Монгол ЕАЭЗХ руу юу экспортолж, бид ЕАЭЗХ-ноос юу импортлох вэ?

Монголын 3.5 сая хэрэглэгч 367 барааг импортоор авах бол ЕАЭЗХ-ны 180 сая хэрэглэгчид Монгол 367 бараа экспортолно. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших 30 гаруй жилд анх удаагаа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь ЕАЭЗХ болж байна. 11 жилийн өмнө Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Японтой байгуулсан хэлэлцээр нь худалдаанаас гадна хөрөнгө […]