Үйл явдал

Цааш унших

Украины энхийн гэрээ: Трампын эсрэг тавьж буй Европын төлөвлөгөө

Украинд энхийг тогтоох Трампын төлөвлөгөөний эсрэг Украин болон Европ өөрийн хувилбараа санал болголоо. Өчигдөр (2025.11.23) Женев хотноо Украин-Европын болон АНУ-ын төлөөлөгчид уулзсан. Трампын санал болгосон 28 зүйлт төлөвлөгөөний зарим заалтыг Европ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тухайлбал, газар нутгийн хуваарилалт, Украины зэвсэгт хүчний тоог хязгаарласан байдал зэрэг. Хамгийн хүлээн зөвшөөрч чадахгүй зүйл нь Оросын царцаасан хөрөнгийг […]

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. С.Мөнхсүх нь 2026 оны 2-р сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлнэ. Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан […]

УИХ: Оюутолгойн асуудлаарх сонсгол 12-р сарын 8-12-ны хооронд болно

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороог УИХ 2025 оны 7-р сарын 2-ны өдөр байгуулсан. Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12-р сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэснийг хороог ахалж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдал болон хорооны […]

Шатахууны хязгаарлалтыг цуцаллаа

Засгийн газар ээлжит бусаар хуралдан (2025.10.28) шатахууны хязгаарлалтыг цуцаллаа. Сүүлийн өдрүүдэд шатахууныг хязгаарлалтад олгож байсан нь иргэдийг ихээр бухимдуулж байсан. Иргэд урт дараалалд 3-4 цаг зогсч, хомсдлыг далимдуулан 3-4 дахин нугалсан үнээр шагийн шатахуун зарах болсон. Хуралдаанаар монголчуудын зонхилон хэрэглэдэг АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг […]

Баялгийн луйврыг таслан зогсоох нь Б.Энхбаярын гол ажил

“Нүүрсний сонсгол”-ын үеэр эрх мэдэл бүхий хүмүүс өргөн цар хүрээтэй схемээр зохион байгуулалттайгаар улс орныг тонон дээрэмдэж байсныг тэрбээр илрүүлсэн. УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаяр 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн […]

Өвлийн цагийн хуваарьт шилжихгүй

“2025 оны аравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Монгол Улс өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэсэн мэдээлэл Пүрэв гаригт (2025.10.23) олон нийтийн сүлжээгээр тарсан нь бодит биш худал мэдээлэл болохыг Монголын баримт шалгах төв мэдээлжээ. Өвлийн, эсвэл зуны цагийн хуваарьт шилжих практик дэлхийн улс оронд байдаг. Монгол Улс ч мөн нэгэн үе энэ практикийг хэрэглэж байсан. […]

Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулсан тухай УИХ-ын 95 дугаар тогтоол 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр батлагдсан. УИХ энэхүү тогтоолыг батлахдаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хуулийн 43-ийн 1, 70-ын 1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндсэн хуулийн Цэцэд тогтоол батлагдсанаас хойш 4 цагийн дараа гомдол гаргасан. Үндсэн […]

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн бүрэн эх: “Тогтоолд хориг тавих тухай Монгол Улсын Их Хурлаас […]

Зэсийн гарц нь 78%-иар нэмэгдсэн “Оюутолгой” УИХ-ын түр хорооны хуралд оролцохгүй гэв

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд шалгалт хийх Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг УИХ 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан. Энэхүү хороо нь Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан “Оюутолгой” бүлэг […]

“ХАЛЗАН БҮРЭГТЭЙ”: УИХ СОНССОН Ч ӨӨХ Ч БИШ БУЛЧИРХАЙ Ч БИШ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр явууллаа. Товлосон хугацаанаасаа нэг цаг 30 минут хоцорч эхэлсэн уг сонсголд УИХ-ын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн […]

УЛСЫН ТӨСӨВ, УРСГАЛ ДАНСНЫ ХОС АЛДАГДАЛД ХҮРЧ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛАВ

Монголын Банкны холбооноос өнөөдөр (2025.03.17) мэдээлснээр өнгөрсөн 2024 онд банкны салбарын үзүүлэлтүүд тогтвортой, өсөлттэй байжээ. Бодлогын хүү өндөр байсан ч банкуудын бизнесийг дэмжихэд чиглэсэн зээл олголт 37%-ийн өссөн байна. Зээлийн энэ огцом өсөлтөөс шалтгаалж банкуудын чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд очжээ. Банкны салбарын нийт актив 23% өссөн байна. Улмаар олон нийтэд нээлттэй […]