Өнцөг

Цааш унших

БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АРД ХЭН ӨӨРИЙН ЭРХ АШГИЙГ НУУНА ВЭ?

ОХУ болон Зүүн өмнөд Азийн бүс нутгийн орнуудын хооронд яс хаях гэсэн Вашингтоны эрмэлзэл эдүгээ улам тод болж байна. Олон жилийн нөхөрсөг харилцаатай орнуудыг хооронд нь муудалцуулахыг АНУ оролдож байна. Зарим шинжээчийн үзэж байгаагаар энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт АНУ тогтсон дэг журмыг бусниулагчийн үүрэг гүйцэтгэж байгаагийн илрэл бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын […]

ҮЗЭЛ СУРТЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ЭРГЭН ИРЛЭЭ

Ардчиллын суурь зарчмуудын нэг болсон чөлөөт хэвлэл МАН-ын үнэмлэхүй олонхийн засаглал дор, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаглал дор эргэн социализмын үеийн үзэл суртлын хэвлэл мэдээлэл болон хувирч байна. Ковидын хөл хорионы үед “Мэдээллийн урсгал” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг нэгэн зэрэг 8-9 телевизээр нэвтрүүлж, Засгийн газрын үйл ажиллагааг магтсан, нэг талын эх сурвалж, байр суурьтай нэвтрүүлгийг […]

БЯДТАЙ ЗАХИРАГЧИЙН ЦОЧИР ШИЙДЭЛ БУХИМДЛЫГ ДЭЭД ЦЭГТ АВААЧЛАА

Замын түгжрэл, цаг агаарын хүйтрэлийн өмнө Улаанбаатар хот хүчин мөхөстөж, хотын болон иргэдийн ажил амьдрал хэвийн үргэлжлэх аргагүй болсон өдрүүдийг туулж байна. Асуудлыг шийдэхийг иргэд хотын удирдлагуудаас иргэд шаардсан. Хариуг нь амралтын өдөр /2023.12.17-ны Ням гариг/ цочир байдлаар өглөө. Гаргасан шийдвэрийг маргаашнаас нь буюу 2023 оны 12-р сарын 18-наас хэрэгжүүлэх болсноо зарлаж, зөрчсөн этгээдэд торгуулийн […]

ТӨРИЙН ОРДОНД ХЭДЭН ТЭРБУМЫН ХУЛГАЙ ЯРИГДАЖ БАЙХАД ИРГЭД 4 ДАВХАР ЗЭЭЛТЭЙ БАЙНА

УИХ-ын Хянан шалгах түр хороо хоёр дахь удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ долоо хоногт хийлээ. Хоёр дахь удаагийн сонсгол нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний олборлолт, борлуулалт, түүнийг тойрсон худалдан авалтуудтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж байна. Нүүрсний сонсголыг 2 үе шаттайгаар хийхээр төлөвлөсний эхний шат нь 2023 оны арванхоёрдугаар сарын 4-7-ны […]

ИРГЭН Г.ЗАНДАНШАТАРЫН САНАЛЫГ СПИКЕР Г.ЗАНДАНШАТАР ХЭЛЭЛЦЭНЭ

Монгол Улсын иргэн Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэх саналд 7 өдрийн дотор 100.000 илүү иргэн дэмжсэн санал өгчээ. Иргэн Г.Занданшатар энэхүү саналаа УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системд байршуулан санал авлаа. Энэхүү цахим систем нь d.parliament.mn гэсэн нэртэй […]

“РЕДАКЦИЙН ЗУРВАС”: СЭТГҮҮЛ ЗҮЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛСОН ЭШЛЭЛҮҮД

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн талаарх шүүмж улам хүчтэй өрнөж байна. Ялангуяа сошиал сүлжээнд хайр найргүй шүүмж өрнөж байна. Эдгээр шүүмжийг харахад “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэсэн үгийг эрхгүй санагдуулна. Уг нь мэргэжилдээ, салбартаа хайртай, ёс зүйтэй олон сэтгүүлч, редакц бий. Олон нийтийн шүүмжийг хараад өөрсдийгөө өмөөрөх биш буруу байвал засч залруулах, зөв […]

АРДЧИЛСАН, ЧӨЛӨӨТ ГЭСЭН ХУУРАМЧ ХУЯГТАЙ ХАРААТ, ЁС ЗҮЙГҮЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ БОЛОН ХУВИРЧ БАЙНА

Чөлөөт хэвлэл мэдээлэл бол ардчилсан нийгмийн нэг тулгуур багана. Гэхдээ дан чөлөөт хэвлэл мэдээлэл биш хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй байж гэмээнэ ардчиллын тулгуур багана гэгдэх учиртай. Харамсалтай нь чөлөөт хэвлэл мэдээлэлгүй бол ардчилал байхгүй гэж ярих дуртай хүмүүс асуудлын нөгөө талыг буюу хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй гэдэг салшгүй шинж чанарыг орхигдуулсаар […]

ВОЛОДИН БА ХАВХАНД БАЙГАА ҮНЭГҮЙ БЯСЛАГ

Албан тушаалын рангаар манай Г.Занданшатартай эн тэнцүү Володины айлчлал хэл ам дагуулж эхэллээ. ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин албан ёсны айлчлал хийхээр есдүгээр сарын 24-ны Ням гаригийн үүрээр Улаанбаатар хотноо газардсан. Айлчлалын гол ажил нь өнөөдөр /2023.09.25/ болж байгаа Монгол, Оросын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссийн анхдугаар хуралдааныг зохион явуулах […]

Монголд “чөлөөт зах зээл байхгүй”-г тунхагласны 3 жилийн ойг 9 тэрбумын хашаа санууллаа

“Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Яагаад гэвэл би Засгийн тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ Засгийн би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл л гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. Одоо бол бүүр ч байхгүй. Дэлхий дээр байхгүй болчихсон” хэмээн […]

Итгэлийн зээл итгэл төрүүлсэн ч, төсвийнхөнд орлого олох боломж өгнө гэв үү?

2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын үнэмлэхүй олонх бүхий УИХ 2022 оны намрын ээлжит чуулганаа өчигдөр (2022.10.03) нээлээ. Их эзэн Чингис хааны эш хөргийг, алтан сургаальтай нь чуулганы танхимын хоймортоо залсан нь мэдээж машид билэгшээлтэй. “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү […]