Өнцөг

Цааш унших

Монголчуудын өдөр тутмын төлбөр тооцоонд бэлэн мөнгө чухал хэвээр байна

Төлбөр тооцоог онлайнаар хийх боломжтой болсноор хүмүүс бэлэн мөнгө авч явахаа бараг больжээ. 2020 онд Монгол Улсад хийгдэж байсан нийт төлбөр тооцооны тоо хэмжээний 20%, үнийн дүнгийн 50%-ийг бэлэн мөнгө эзэлж байсан бол 2025 онд тоо хэмжээний 7%, үнийн дүнгийн 23% болж буурчээ. Монголчуудын бэлэн мөнгөний хэрэглээний түүвэр судалгааг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Судалгааны хэлтсийн […]

Туулын хурдны замыг эсэргүүцэх баримтууд

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Туулын хурдны замын талаарх албан мэдээллийг няцаах баримтууд. Энэ замын өртөг 2.3 их наяд төгрөг. Нэг. Туул голын гольдрилд хурдны зам барьснаар Туул алга болохгүй ч гол экосистем байхгүй болно. Усны чанар муудна, амьдралыг тэтгэх ямар ч чадваргүй болно. Улаанбаатарчууд Туул голын хөндийгөөс ундны усаа авч ууж байгаа, Туулын […]

Доллар суларч байгаа нь юаньд боломж гэж Хятад харж байна

Дональд Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 2025 оны 1-р сарын 20-ноос хойш нэг жилийн хугацаанд ам.долларын ханш 10% суларчээ. Улс орнуудын Төв банкны нөөцөд эзлэх ам.долларын эзлэх хувь өнгөрсөн 2025 онд 57% буурсан нь сүүлийн 100 жилд анх удаа ийн буурсан явдал боллоо. Хөрөнгө оруулагчид ам.долларыг найдвартай актив гэж үзэхээ больж […]

Дайны үеийн Москвад даанч их цас оржээ

Москвагийн дэлгүүр хоршоо яг 90 оноос өмнөх шиг, хүнсний хангамж сайн хэвээр, харин өргөн хэрэглээний бараа сонголтгүй болжээ. Залуу спикер Н.Учралын Москвад газардсан өдөр Оросын Статистикийн хороо эдийн засгийн үзүүлэлтийн шинэ мэдээллүүдээ танилцуулсан. Уг мэдээллээр Оросын 2025 оны жилийн эцсийн инфляц 6,3% байжээ. Харин Москвагаас мордсоны маргааш өдөр нь Оросын Төв банк бодлогын хүүгээ 5 […]

Сергей Павлов: УБТЗ-ыг шинэчлэхэд 1.1 тэрбум ам.доллар шаардлагатай

“Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Сергей Павловын Орос, Монголын хамтарсан төмөр замын үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах боломжийн тухай Оросын “Гудок” сонинд ярилцлага өгснийг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ сошиал хуудсандаа нийтэлжээ. МОНГОЛ УЛСЫН ХУВЬД ЧУХАЛ ҮЙЛДВЭР БОЛОХ НЬ -Сергей Алексеевич, “Оросын төмөр зам” НХН нь “Улаанбаатар төмөр зам” ХНН […]

Монголыг америкчуудад, АНУ-ыг монголчуудад нээж өгсөн “Монгол наадам”

Одоогоос 25 жилийн өмнө Нью Йорк хотын Сентрал паркад “Монгол наадам” анх зохиогджээ. Нью Йоркийн алдартай төв паркад анх удаа талын Монголын дуу хуур эгшиглэж, зодог шуудагтай бөхчүүд нь дэвж, харваачид нь цэц мэргэнээ гайхуулсан гайхамшигтай гэж тодорхойлж болохуйц арга хэмжээ болж байжээ. Тухайн үед Монгол Улсаас НҮБ-д Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Энхсайханы санаачилгаар АНУ-д […]

Уул уурхайн салбар Монголын зээлжих зэрэглэлийг В2-оос В1 рүү ахиуллаа

Ашгаар нь амьдарч байгаа ч муу бүхний буруутан мэт ярьдаг уул уурхайн салбар Монгол Улсыг чирч явааг Moody’s-ийн мэдэгдлээс харж болохоор байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В2 түвшнээс В1 түвшин рүү ахиулж, “Тогтвортой” төлөвт байгааг Moody’s агентлаг 2025.10.16-нд зарлалаа. Монгол Улс эдийн засгийн өсөлтөө тогтвортой хангахын тулд түүхий эдийн экспортоо төрөлжүүлэхээр зорьж, энэ чиглэлд тодорхой […]

Хятад “саарал бүс”-ээ цэгцэлж байгаа нь Монголд нөлөөлж эхэллээ

БНХАУ дотоодын ААН, компаниудын татварын тайлагналыг ил тод болгох зорилгоор өөрчлөлт хийж байгаагаа тус улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2025 оны долдугаар сарын 7-нд мэдэгдсэн. Өөрчлөлт энэ оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Энэхүү журмын гол өөрчлөлт нь экспортлогчид, худалдаа зуучлалын компаниуд гуравдагч этгээдийн баримт бичиг ашиглан бараа бүтээгдэхүүн экспортолдог байсан практикийг халж, гаалийн бүрдүүлэлтийн […]

“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэм дуусгавар боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Бүрэн эрхт төлөөлөгчийн баг борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлсэн амжилттайгаар […]

СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЭ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 11 ЗӨВЛӨМЖ

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 2025 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр хэвлэл мэдээллийн салбарын эдийн засгийн байдал гүн хямарч, редакцын хараат бус байдал, хэвлэл мэдээллийн олон ургальч байдалд ноцтойгоор заналхийлж байгааг харуулав. Нөхцөл байдал ийнхүү түгшүүрийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан RSF нь төрийн эрх баригчид, хувийн хэвшлийн нэгжүүд, бүс нутгийн байгууллагуудыг 11 үндсэн санал зөвлөмжийг […]

МОНИТОРИНГ: “МОНГОЛ ДАХЬ ОРОСЫГ ДЭМЖИГЧ ХАЯГУУДЫН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ, НАРРАТИВЫГ ОЙЛГОХ НЬ”

“ОХУ нь тодорхой сувгуудаар дамжуулан олон улсад хэрэглэгддэг мэдээллийн ажиллагааны тактикаа Монголд ч хэрэгжүүлдэг нь энэ болон өмнөх судалгаануудаар тодорхой болсоор байна. Энэ удаагийн судалгаанд авагдсан нарративууд дунд зөвхөн Монголд зориулж бүтээж, түгээдэг ураан, газрын ховор элемент болон Хятадын эсрэг турхирсан мэдээллүүдийн үр нөлөөг илүү нарийвчлан судлах шаардлагатай. Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн хараат […]

RSF: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХӨСӨРДҮҮЛЭХ АЮУЛТАЙ ЖИШИГ ТОГТООНО

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт энэ оны долдугаар сарын 19-нд 4 жил 9 сарын хорих ял оноосон юм. Анхан шатны шүүх хурал хаалттай явагдсан. Н.Өнөрцэцэгийн буруутгагдан ял авсан 5 зүйл анги дотор улсын нууцтай хамаарах хэрэг байгаа юм. Анхан шатны шүүхийн үеэр ч давж […]