Улс төр

ХАН-УУЛЫН НЭГ МАНДАТ 58,486 СОНГОГЧТОЙ ДҮЙНЭ

Улсын бүртгэлийн газрын мэдээгээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 2 сая 238 мянга 360 сонгогч санал өгнө. Энэ удаагийн сонгууль нь анх удаа 126 гишүүнийг сонгоно. Мөн томсгосон тойргоор, мажоритар болон пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явагдах онцлогтой. Монгол Улсыг нийт 13 тойрогт хуваасан бөгөөд тойргоос 78 гишүүн сонгогдож, үлдсэн 48-ыг намын жагсаалтаар сонгох юм. Нэг […]

Н.НОМТОЙБАЯР ТЭРГҮҮТЭЙ 154 ХҮН 2 ӨДРИЙН ДОТОР ЗӨРЧЛӨӨ АРИЛГАВАЛ СЕХ БҮРТГЭНЭ

Сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 19 нам, 2 эвслээс нийт 1416 хүн нэрээ СЕХ-нд мэдүүлсэн. Эдгээр 1416-гийн 985 нь тойрогт, 385 нь намын жагсаалтаар, 46 нь бие даан өрсөлдөх юм. СЕХ 2024.05.30-ны өдрийн хуралдаанаар ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд, нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, […]

СҮҮЛЧИЙН 76-ГИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

76 гишүүнтэй парламентын сүүлчийн чуулган өнөөдөр /2024.03.15/ нээгдлээ. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын эрх барих дээд байгууллага болох УИХ 76 мандаттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин өнгөрсөн 2023 онд МАН-ын үнэмлэхүй олонхи бүхий УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж мандатын тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Энэ дагуу 126 мандаттай УИХ-ыг Монголын сонгогчид ирэх зургадугаар […]

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ОЛОН ЖИЛ ЯРИГДСАН БАЯЛГИЙН СУУРЬ РЕФОРМЫГ ХИЙХ УЛС ТӨРИЙН ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЧ ЧАДЛАА”

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2024.01.31) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг дор нийтлэв. “Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд […]

СОНГУУЛЬ-2024: ЗУРГАДУГААР САРЫН 28-НЫ БААСАН ГАРИГТ САНАЛ ХУРААНА

Ирэх 2024 онд явагдах УИХ-ын ээлжит IX удаагийн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-ны Баасан гаригт явуулах УИХ-ын тогтоолыг өнөөдөр /2023.12.28/ баталлаа. 2024 оны сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад онцлогтой явагдана. 2023 оны зургадугаар сард Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр парламентын сонгуулийг мажоритар болон пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явуулах, УИХ-ын гишүүдийн тоог 76-гаас нэмэгдүүлэн 126 болгосон юм. […]

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХ БАЙГУУЛНА

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэх гэж байна. Уг шинэчилсэн найруулгаар шүүхийн шатлалтын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харъяалал, байрших газар, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаас гадна Гэр бүл, хүүхдийн болон Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхүүдийг нэмж байгуулах зохицуулалт оржээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2023 оны […]

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ХЯТАД ХЭЛ ДЭЭРХ МЭНДЧИЛГЭЭ ИЙМ УЧИРТАЙ БАЙЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн видео дүрсийг програм ашиглан хувиргаж, хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа дүрс бичлэг ойрын өдрүүдэд цацагдсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн 2022 оны хичээлийн нээлтэд зориулан “Ерөнхийлөгчийн цаг” нэвтрүүлгээр цацагдсан дүрсийг хувиргасан болохыг тогтоосон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд /2023.11.20/ мэдээллээ. Түүний хэлснээр уг видеог хувиргаж, олон нийтийн сүлжээнд тавьсан 2 […]

БАГА ҮНИЙН ДҮНТЭЙ ХЭРГИЙГ ХЯЛБАР, ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛНО

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэж байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг УИХ 2023 оны аравдугаар сарын 27-ны өдөр хийж, гишүүдийн олонхийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан 2022 оны […]