Эдийн засаг

ШАТАХУУНЫ ТАЛААР ӨНӨӨДӨРТӨӨ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Сүүлийн хэд хоног нийслэлийн иргэд шатахуун дараалалд хэдэн цагаар зогсч бухимдаж байна. Ихэнх ШТС шатахууны хязгаарлалттай өгч давхар бухимдуулж байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийсэн нь нийгэмд улам бухимдал нэмлээ. Шатахуун тасалдсан 3 шалтгаан: 1.Монгол Улсын шатахуун болон дизель түлшний гол ханган нийлүүлэгч нь ОХУ. ОХУ дотооддоо […]

ЗГ ХООРОНДЫН ХУРАЛДААН: ГААЛИЙН ТАТВАР, ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ, “МИР” КАРТ, ЦАХИМ ХУДАЛДАА

Гаалийн тарифаа бууруулж өгөөч гэсэн монголчуудын олон жил тавьж ирсэн хүсэлтэд Оросын тал нааштай хандахаар болж байна. Улаанбаатар хотноо 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр болж өнгөрсөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 25 дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын нэг нь гаалийн тариф байлаа. Хуралдааны үр дүнгийн […]

НОГООН АВТОБУСНЫ ДУУЛИАН “УЛААНБААТАР БОНД”-ЫН ЗАХИАЛГЫГ ХОЙШЛУУЛАХАД ХҮРГЭЛЭЭ

Сүүлийн хэдэн өдөр нийгэм даяараа шуугиж байгаа ногоон автобусны кэйс дээр бүрэн фэйлдсэн Улаанбаатар хот “Улаанбаатар бонд”-ын арилжаагаа өнөөдөр эхлүүлэх байсан ч МХБ захиалга авах хугацааг хойшлууллаа. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Арилжааны журам”-ын 57.1 дэх заалтын дагуу “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга авах хугацааг эрх бүхий байгууллагаас холбогдох чиглэл, нэмэлт мэдээлэл ирүүлэх хүртэл […]

Монгол-Хятадын IV экспо: 300 тэрбум юанийн гэрээ, хэлцэл хийгджээ

ХААНА: ӨМӨЗО-ны Хөх хотын “Цэлгэр тал” үзэсгэлэнгийн танхим ХЭЗЭЭ: 2023 оны IX сарын 6-10-нд ХЭН: 35 орны 3000 гаруй компани оролцсон МОНГОЛ: Монголын 500 гаруй компани оролцсон. Мөн УИХ-ын 13 гишүүн оролцсон. ҮР ДҮН: 300 тэрбум юанийн үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийгдсэн нь экспогийн түүхэнд дээд амжилт юм. Өмнөх гурван экспогийн үеэр хийгдсэн нийт […]

Газар зүйн заалттай бүтээгдэхүүний хөгжүүлэлт эхэн шатандаа явж байна

“Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга уулзалт Улаанбаатар хотноо 2022 оны есдүгээр сарын 26-27-ны өдөр болж өнгөрлөө. Чуулга уулзалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар, Европын холбооны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын ХХААБ хамтран зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн өргөн төлөөлөл оролцлоо. Энэхүү чуулга уулзалтаар газар зүйн заалттай бүтээгдэхүүний дотоодын эдийн засагт үзүүлэх […]