Эдийн засаг

2026 оны 3-р сард орон сууцны үнэ 9,3%-иар нэмэгджээ

Орон сууцны үнийн индекс 2026 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 9.3%-иар өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1%-иар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.5%-иар тус тус өсчээ. 2026 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж […]

Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавилаа

Тус үйлдвэрийн барилгын нийт санхүүжилт 18.5 тэрбум төгрөг бөгөөд уг хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” үйлдвэр бүрэн хариуцах юм. Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр нь өдөрт 10 бод, 100 бог мал төхөөрөх суурилагдсан хүчин чадалтай, 100 тонны багтаамжтай хөргөлтийн агуулах, хаягдал ус цэвэршүүлэх станц зэрэг үйлдвэрлэлийн цогц байгууламжаас бүрдэх ба орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, эрүүл ахуй […]

“Хаан банк” ХК 401 тэрбумийн зах зээлийн үнэлгээгээ алдлаа

Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн нэг жилийн хугацаанд ажиглагдаагүй их хэмжээний огцом уналт 4-р сарын арилжааны эхний өдөр буюу 2026.04.01-д бүртгэгдлээ. ТОП-20 индекс -2.58%-иар буурч 50,779.76 нэгжид хаагдсан нь 2025 оны 3-р сараас хойших хамгийн өндөр нэг өдрийн уналт төдийгүй 2025 оны 11-р сараас хойших хамгийн доод түвшин боллоо. Энэхүү уналтын гол шалтгаан нь зах […]

Гадаадын банкны салбар Улаанбаатарт нээгдэх нь тодорхой болж байна

Сүүлийн 2 сарын хугацаанд гадаадын банкны салбарыг байгуулна гэж эрх мэдэлтэн мэдэгдсэн 2 дахь тохиолдол боллоо. УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Архангай аймагт ажиллах үеэрээ эдийн засгийн томоохон өөрчлөлт, реформ хийхээр зэхэж байгаагаа мэдэгдсэний дотор гадаадын банкны салбарыг байгуулна гэсэн нь хоёр янзын эффект үүсгэлээ. УИХ-ын албан мэдээнд “Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн […]

УБТЗ-ын хувь нийлүүлэгч РЖД ачаа тээврийн охин компаниа худалдана

Монгол дахь Оросын капиталын гол цайз болсон “Улаанбаатар төмөр зам”-ын (УБТЗ) хувь нийлүүлэгч РЖД санхүүгийн хүндрэлд байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Санхүүгийн хүндрэлээс гарах нэг арга зам болгон РЖД өөрийн охин компани болох ФГК буюу “Федеральная грузовая компания”-ийхаа 49%-ийг зарж магадгүй хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. ФГК-гийн хувьцааны 49%-ийн ханш нь ойролцоогоор 44 тэрбум рубль […]

Шатахууны хязгаарлалтыг цуцаллаа

Засгийн газар ээлжит бусаар хуралдан (2025.10.28) шатахууны хязгаарлалтыг цуцаллаа. Сүүлийн өдрүүдэд шатахууныг хязгаарлалтад олгож байсан нь иргэдийг ихээр бухимдуулж байсан. Иргэд урт дараалалд 3-4 цаг зогсч, хомсдлыг далимдуулан 3-4 дахин нугалсан үнээр шагийн шатахуун зарах болсон. Хуралдаанаар монголчуудын зонхилон хэрэглэдэг АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг […]

УЛСЫН ТӨСӨВ, УРСГАЛ ДАНСНЫ ХОС АЛДАГДАЛД ХҮРЧ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛАВ

Монголын Банкны холбооноос өнөөдөр (2025.03.17) мэдээлснээр өнгөрсөн 2024 онд банкны салбарын үзүүлэлтүүд тогтвортой, өсөлттэй байжээ. Бодлогын хүү өндөр байсан ч банкуудын бизнесийг дэмжихэд чиглэсэн зээл олголт 37%-ийн өссөн байна. Зээлийн энэ огцом өсөлтөөс шалтгаалж банкуудын чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд очжээ. Банкны салбарын нийт актив 23% өссөн байна. Улмаар олон нийтэд нээлттэй […]

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШИНЭ УДИРДЛАГА ШИНЭ СТРАТЕГИ, ШИНЭ СОЁЛООР АЖИЛЛАНА

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, импортыг орлор, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор 2011 оны тавдугаар сард байгуулагдаж байсан Хөгжлийн банк улстөрчид-бизнесийн бүлэглэлийнхний гарын тоглоом болон хувирсан гунигтай түүхтэй. Ариун зорилгоор баталсан хууль тогтоомж, тогтоол шийдвэр хэрэгжих шатандаа гууль болон хувирдгийн тод […]

ЕАЭЗХ-ТОЙ БАЙГУУЛАХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ГЭРЭЭНД БАГТСАН 375 БАРААНЫ ЖАГСААЛТ

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа (2024.12.18) Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээг зурахаа түр хойшлууллаа. Засгийн газрын Хэвлэлийн албаны албан мэдээнд энэ тухай дурдагдаагүй ч хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр Шадар сайд С.Амарсайханы ийнхүү мэдэгдсэн бөгөөд Монголын хувийн хэвшлийн ААН, компаниудын хүсэлтэд үндэслэн ийм шийдвэр гаргасан […]

УЛААНБААТАРТ МИАТ-ИЙГ МУУЛЖ БАЙХ ҮЕД СӨҮЛД НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭХ ШИЙДВЭРТ ХҮРЧЭЭ

Сөүл хотноо хоёр хоног үргэлжилсэн Монголын Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газрын харилцаа, дэд бүтэц, тээврийн яам хоорондын уулзалтаар хоёр улсын хооронд улам бүр өсөн нэмэгдэж байгаа зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Өмнөд Солонгосын Yonhap агентлагийн мэдээлснээр одоо байгаа 5 дээр нэмэн 2 онгоцны буудлаас Монгол руу нислэг хийхээр болжээ. Жежү арлын болон Сөүлээс хойш 150 […]

ТҮҮХЭН ӨНДӨР БУЮУ 535.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШГИЙГ ХУВААРИЛНА

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн 2-3 жилд эрчимтэй тэлж байна. Энэ онд 39 хувьцаат компани ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна. Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) мэдээлснээр 39 хувьцаат компани нийт 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэрлэжээ. Энэ түүхэнд байгаагүй өндөр дүн юм. Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил […]

МӨНГӨН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ 4.5%-ИАР ТОГТООЛОО

Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэн мөнгөн зээлийн үйл ажиллагаандаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хууль батлах замаар нарийвчилсан зохицуулалтуудыг хийх бодлогыг барьж байна. Зохицуулалтын ил […]