Анализ

Цааш унших

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ: ДОТООД ГАДААД ГЭЖ ЯЛГААГҮЙ, ХӨРӨНГИЙН БОСГО ТАВИАГҮЙ, САЛБАРЫН ХЯЗГААРЛАЛТГҮЙ

Засгийн газраас боловсруулан 2023 оны зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ өнгөрсөн Баасан /2024.01.05/ гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч санал хураалт явуулалгүй энэ долоо хоног руу шилжүүллээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу ирэх Пүрэв /2024.01.11/ гаригийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Хуулийн төслийн зарим заалтаар гишүүд зөрүүтэй байр […]

COOKIE-Г ХАЛАХ GOOGLE-ИЙН ШИЙДВЭР РЕДАКЦИУДАД СТРАТЕГИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХИЙГ ТУЛГАЛАА

2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс Google компани Chrome хөтөч дээрх third-party cookie-гийнхээ 1%-ийг унтраалаа. Google компани cookie-гээс шат дараатайгаар татгалзахаар шийдвэрлэсний эхний алхам нь энэ болж байгаа юм. Төлөвлөсний дагуу энэ 2024 оны сүүл гэхэд Google cookie-гээс бүрэн татгалзана. Cookie гэж юу вэ? Үүнийг энгийнээр ойлгоход интернэт орчинд аялахад хялбар болгох зориулалттай хөтчүүдийн үүсгэсэн санах […]

(УЛС ТӨРИЙН) ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО, СЭТГЭЛГЭЭ: КОММУНИЗМЫН УРТ ХУГАЦААНЫ НӨЛӨӨ

Зүүн Европын болон Азийн зарим орон (Монгол Улс бас эгнээд нь багтана) 1990 оны эхээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, социалист/коммунист дэглэмээс ардчилсан тогтолцоо руу томоохон шилжилт хийсэн. Эдгээр шилжилтийн хурд, туршлага нь улс орнуудын хооронд харилцан ялгаатай байсан. Коммунист систем нураад бараг 30 жил гаруй болсон хэдий ч эдгээр улс […]

СОНГУУЛЬ 2024: ТОМСГОСОН ТОЙРГИЙН ДАВУУ БОЛОН СӨРӨГ ТАЛ

Ирэх 2024 онд явагдах УИХ-ын IX удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой болох нь. Юун түрүүн, энэ оны зургадугаар сард УИХ-аас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр парламентын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцооны аль алины шинжийг агуулсан холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Мөн Монгол Улс парламентын тогтолцоог хэрэгжүүлж ирсэн 1992 оноос хойш 76 суудалтай явж ирсэнийг өөрчилж, ирэх оноос […]

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ: 2023 ОНЫ ТРЭНД, 2024 ОНЫ ТӨЛӨВ

2023 онд дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн трэнд, чиг хандлага ямар байсныг Reuters Institute тодорхойлжээ. Хамгийн гол нь эдгээр чиг хандлага ирэх 2024 онд хадгалагдахыг онцолжээ. Мэдээлэл авах гол суваг сошиал сүлжээ хэвээр байна Reuters Institute-ээс жил бүр гаргадаг Digital News Report 2023 судалгаанд оролцогчдын 22% л өглөөг вэб сайт, эсвэл гар утасны апп-аас мэдээ уншиж […]

“СИБИРИЙН ХҮЧ-2”: НАЙМААНЫ ГОЛ ХӨЗРИЙГ ХЯТАД АТГАЖ БАЙНА

Монголын хоёр хөршийн дунд сүүлийн 6-7 жил яригдаж байгаа байгалийн хийн мега төслийн талаар шинэ мэдээ гарсан ч тэр мэдээ нь бидний хүлээсэн мэдээ биш байлаа. Монголын нутгийг дайруулан татах “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр ОХУ идэвхийлэн хөөцөлдөж байгаа хэрээр Хятад наймааны нөхцөлөө улам чангаруулсаар. Хоёр хоногийн өмнө South China Morning Post-д мэдээлснээр Хятад энэхүү төсөлд […]

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АУДИТЫН ТАЙЛАНД ГЭГЭЭТЭЙ ГАНЦ Ч ДҮГНЭЛТ БАЙСАНГҮЙ

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд Аудитын ерөнхий газар аудит хийсэн байна. Харамсалтай нь энэхүү тайланд гэрэл гэгээтэй ганц ч дүгнэлт байсангүй. Аудитын тайланг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд танилцуулсан боловч уг бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өгөх албаны хүмүүс нь […]

Х.АМАРЖАРГАЛ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МОНГОЛД АШИГТАЙГ ХЭЛЭХ ЦАГ БОЛСОН

Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас эхлэн өнөөг хүртэл 15 жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн туршлагатай юм. -Оюутолгойн хөрөнгө оруулагч талаас байр сууриа байн байн илэрхийлээд байдаггүй. Олон жилийн турш Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс нь биш өөр хүмүүс их тайлбарлалаа. -Оюутолгойн […]

ХЯТАДУУД ОРОСТОЙ ХАМТАРСАН ТОМ ТӨСЛӨӨСӨӨ ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ

Хятадтай хамтран том оврын, хоёр коридор бүхий зорчигчийн бүхээгтэй онгоц үйлдвэрлэх ОХУ-ын хүсэл талаар боллоо. Зөвлөлтийн үеэс хойш ОХУ ийм том оврын онгоц дотооддоо үйлдвэрлээгүй байгаа бөгөөд энэ төсөлд ихээхэн найдлага тавьж байсан юм. Иргэний агаарын тээвэрт дэлхийд ноёлж буй Boeing болон Airbus онгоцтой өрсөлдөхүйц өөрийн CR929 онгоц үйлдвэрлэх том төслөө БНХАУ 2017 оноос эхэлсэн. […]

ЛИ КӨЦЯН: “ХҮНИЙ БҮХ ҮЙЛДЛИЙГ ТЭНГЭР ХАРЖ БАЙДАГ. ТЭНГЭР НҮДТЭЙ”

БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көцяныг өнөөдөр /2023.11.02/ эцсийн замд нь үдлээ. Хятадын өнөөгийн удирдагч Ши Жиньпинтэй хамт мөр зэрэгцэн улс төрийн карьер хийж, Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар томилогдсон 2013 оноос энэ оны гуравдугаар сар хүртэл Ерөнхий сайд нь байсан Ли Көцяны гэнэтийн үхэл Бээжингийн хөшигний ар дахь улс төрд шинэ үзэгдэл нэмлээ. Ли бол […]

ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ӨНДӨР ДҮНТЭЙ 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Ирэх 2024 оны төсвийн төслийг УИХ ид хэлэлцэж байна. Процедурын хувьд энэ 7 хоногт хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэж байна. Засгийн газраас өргөн барьснаар ирэх 2024 онд: -Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, -Төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, -Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөгт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8% байхаар тусгажээ. Сангийн […]

КРЕМЛЬ БЭЭЖИНГЭЭС ХҮССЭН ХАРИУГАА АВЧ ЧАДСАНГҮЙ

Бээжин хотноо болж буй “Бүс ба Зам” санаачилгын III форумд оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин форумыг зохион байгуулагч орны тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй аравдугаар сарын 18-ны өдөр уулзлаа. Оросын хэвлэлүүдээр мэдээлж байгаагаар уулзалт 3 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд албан ёсны хэлэлцээрийн дараагаар манай хоёр хөршийн тэргүүн нэг цаг гаруй ганцаарчлан уулзжээ. Хоёр орны […]