Анализ

Цааш унших

Г.Дамдинням сайдад дуулгах сайн мэдээ

Хоёр гартаа түлшний канистер барьж, үс нь арзайж сэгсийн халтардсан зургаа Г.Дамдинням сайд сошиал сүлжээнд “Амралтын өдрийн мэндээ! Хөгжилтэй зураг ирүүлжээ. Өрвийж зүтгээд бензин, дизель олоод барьцан. Бас яахав кофе бариулчихсан байгаа юм” гэсэн тайлбартайгаар шэйрлэсэн нь cool байлаа. Монголчуудыгаа гал алдуулчихгүйн төлөө сайдын албаа авснаас хойш Москва руу гүйдэлтэй болсон Г.Дамдинням сайдын зүтгэлийг Ормузын […]

ЗХУ ба АНУ-ын сансрын гарааны өрсөлдөөн

НАСА-гийн Artemis төслийн эхний шат болох сарыг бүтэн тойрох аялал амжилттай болж, нисэгчид эх дэлхийдээ бууснаас 2 хоногийн дараа оросууд сансарт хүн анх нисгэсэний 65 жилийн ойг тэмдэглэлээ. Юрий Гагарин “поехали” гэж хэлээд сансарт ниссэн түүхэн кадруудыг монголчууд сайн мэддэг. 1961 онд оросууд “Восток” хөлгөөр Юрий Гагариныг нисгэснээс 8 жилийн дараа америкчууд саран дээр бууж […]

Ирэх намрын бодит байдал: Үнийн өсөлт

Ирэх намар цахилгаан, дулаан, түлш шатахуун, дизель гэсэн өдөр тутмын амьжиргааны суурь үнэ нэмэгдэх нь тодорхой болсон. Иргэдэд ирэх ачааллыг багасгах үүднээс цахилгааны үнийг огцом биш, шатлалтай нэмэгдүүлнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн болоод хариуцсан сайд нь хэллээ. Шилжилтийн үеийн цахилгааныг олон цагаар тасалдаг байдлыг мартчихаад байсан нь өнгөрсөн өвлөөс эргэн сэргэсэн. Эрчим хүчний салбарыг ашигт […]

НӨАТ, АМНАТ, НДШ-ийн дорвитой өөрчлөлтийг хүлээж байна

УИХ-ын даргын суудлаас Ерөнхий сайдын суудал руу сэлгэн суусан Н.Учралын амалж буй эдийн засгийн өөрчлөлтүүдийг иргэд болоод бизнесийн орчныхон хүлээсээр байна. Өмнөх Засгийн газрын УИХ-д өргөн мэдүүлээд байсан Татварын багц хуулийн төслийг эргүүлэн татаж шинэ хувилбарыг төсвийн …

Гурвын улсын Эдийн засгийн коридор яст мэлхийн хурдаар урагшилж байна

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг Лхагва гаригт (2026.04.15) хүлээн авч уулзах үеэрээ Монгол, Орос, Хятад гурван Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн стратегийн ач холбогдлыг онцолж, гурван улсын хамтын ажиллагааны энэхүү чухал механизмыг идэвхжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр нягт […]

Оросуудын тулгалт: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр

Газрын тосны бүтээгдэхүүний болон Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг оросууд хамтад зүтгүүлж, Монголыг аргагүй байдалд оруулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд Монголд айлчлах үеэр байгуулагдсан Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколын төслийг УИХ хэлэлцэж байна. Энэхүү өөрчлөлтийг Оросын тал зөвшөөрч […]

МАН гурав дахь спикер, Ерөнхий сайдынхаа нүүрийг үзсэнээр АН-ын шорвог түүх цайрлаа

126 гишүүнтэй анхны УИХ-ын 2024 оны сонгуульд 68 суудал авч олонхи болсон МАН гурав дахь спикер, гурав дахь Ерөнхий сайдаа томиллоо. Ингэснээр гурван Ерөнхий сайдаа огцруулсан гэж МАН-ынханд байнга адлагддаг АН-ын шорвог түүх цайрлаа.

30 жил хөгжүүлсэн Чөлөөт бүсэд зөвхөн архи зардаг

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 30 гаруй жил ярьж буй хэдэн сэдэв бий. Тэдний нэг нь Чөлөөт бүс юм. Мэдээж өнгөрсөн 30 жилийн хугацаанд үе үеийн УИХ, Засгийн газрын эрхтэн дархтанууд энд тэндхийн Чөлөөт бүсийг очиж үзэн туршлага судалсан. 2001 онд Чөлөөт бүсийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу 4 газар Чөлөөт […]

Засгийн газар АМНАТ-ийг Баялгийн сангийн 3 тусгай санд тэгш хуваарилахыг хүсч байна

2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөлт оруулах гэж байгаагаа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ. Гэхдээ өөрчлөлт оруулах эсэх, ямар агуулгатай өөрчлөлт байх эсэх нь 3-р сарын 27-нд эхэлсэн Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээс хамаарах ажээ. “Монгол хүн баялгийнхаа эзэн” нэртэй бөгөөд хоёр үе шаттай явагдах энэ санал Үндэсний баялгийн санд төвлөрүүлж […]

Трампын “хар хун”-гийн нөлөөгөөр Монголд шатахуун, дизелийн түлшний үнэ нэмэгдэнэ

Монголын зах зээл дэх түлш, шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026.03.23-нд мэдээллээ. АНУ, Израил хамтран Ираны дайныг эхлүүлээд бараг нэг сар болох гэж байна. Дайн эхэлсэн 2-р сарын 28-ны өдөр энэ дайн 4 өдрийн дараа дуусна гэж байсан бол ийнхүү 4 дэх долоо хоног руугаа орж, энэ дайнаас […]

“Русал”-ын зарга Оюутолгойд эрсдэл дагуулна

Оюутолгойн үйл ажиллагаанд эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй гэсэн байр суурийг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. ОХУ-ын Калининград мужийн Арбитрын шүүх “Русал” компани Рио Тинтогоос $1,3 тэрбумыг нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр өнгөрсөн 2025 оны 12-р сард гаргасан. Шүүхийн энэ шийдвэр нь бизнесийн хоёр компанийн хоорондох маргаанаас хавьгүй илүү агуулга, үр дагавартай байж болохоор кэйс боллоо хэмээн үзэж байна. […]